Сайт статистик
Зочид: 141256
|
Нүүр хуудас
МЭНДЧИЛГЭЭ
- Эрхэм ноёд, хадагтай Та
бүхэнд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны хамт
олныхоо өмнөөс болон хувиасаа эрүүл энх, урт удаан насалж юу хүссэн 9
цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.
Энэхүү вэб сайт нь Та
бидний ажил хэргийн амьд холбоо гүнзгийрэх, ялангуяа Монгол улсад
ардчилсан хууль ёсыг бэхжүүлэх хүрээнд хууль, шударга ёс, хүний эрх,
эрх чөлөөг хангах Үндсэн хуулийн зарчмыг хэлбэрэлтгүй сахих үйлсэд төр,
засаг, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн үнэн зөв,
шуурхай, ил тод байдлыг хангах хамгийн нээлттэй бөгөөд хамгийн өргөн
боломжийг Танд хүргэх болно. Та эндээс манай албаны тухай хамгийн үнэн
зөв мэдээлэл авах боломжтой. Хуулийн байгууллагын хууль зөрчсөн
үйлдлийн улмаас Таны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бол энэ тухай
гомдлоо манай вэб сайтаар бидэнд хандаж болно. тэгэхдээ цагдаагийн болон тагнуулын байгууллагын ажилтан, хэрэг
бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчтэй холбоотой гэмт хэргийн
шинжтэй гомдол, мэдээлэл байх учиртайг бүү мартаарай.
Манай алба мэдээллийн вэб
сайттай болсноор гадаад улсын манайхтай ижил чиг үүрэг гүйцэтгэдэг
газар, байгууллагуудтай харилцах, улмаар мэдээлэл солилцох, хамтран
ажиллах, харилцан туршлага солилцох арга замыг бид байнга эрэлхийлэх бөгөөд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү вэб сайт гүүр болно гэдэгт итгэж байна.
Вэб сайт бидний ажилд шинэ үр дүн авчирна гэдэгт бид итгэлтэй байна. Танд амжилт хүсье.
АЛБАНЫ ДАРГА Б.ГАЛДАА
|
Спортын аваргууд тодорлоо |
|
Бичсэн Administrator
|
|
Saturday, 2012 оны 03 сарын 31 |
|
Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны жил бүр уламжлал болгон зохион явуулдаг 2012 оны спортын аврага шалгаруулах тэмцээн 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдрүүдэд явагдаж мөрдөн байцаагч, алба хаагч нарын дунд спортын аварга шалгаруулах тэмцээнийг тус албаны нийт алба хаагчдын ур чадвар, авхаалж самбаа, хоорондын харилцаа үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх, шилдэг баг тамирчдыг шалгаруулах зорилгоор спортын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд мөрдөн байцаах ажлын 1,2,3,4,-р хэсгүүд, захиргаа үйлчилгээний хэсэг нийт 5 багийн хүрээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
10 жилийн ойг угтсан аян зарлалаа. |
|
Бичсэн Administrator
|
|
Saturday, 2012 оны 03 сарын 31 |
|
Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж, тус албаны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлын чанарын стандарт болохуйц нормативыг тогтоох талаар тус албанаас 2012 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, мөрдөн байцаагч нарын ажлын идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилгоор уралдаант аян зарлалаа
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Бичсэн Administrator
|
|
Thursday, 2012 оны 01 сарын 26 |
|
Улсын Ерөнхий
прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь
дотоод ажлын өдрөөр Нийслэлийн
прокурорын газартай хамтарсан зөвөлгөөн зохион байгуулав.
Хамтарсан
зөвөлгөөнд Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ё.Сагсай , Нийслэлийн
прокурорын газрын прокурорууд, мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, дэд дарга
Ц.Батболд,албаны нийт мөрдөн байцаагч
нар оролцлоо.
Улсын ерөнхий прокурорын
2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №
32 тоот тушаалаар батлагдсан
хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын
хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар журмын хэрэгжилт
түүнийг дагаж мөрдөх аргачилалын
талаар, мөн зааврын талаар
харилцан санал солилцон ярилцаж
анхаарвал зохих, тулгамдаж байгаа
асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх
талаар удирдлагуудын зүгээс мөрдөн
байцаагч, прокуроруудад ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор
аргачилсан зааврын биелэлтийг хангаж ажиллах тухай үүрэг чиглэл өгч хамтарч ажиллах, цаашид зөвөлгөөнийг хагас бүтэн жилээр хийх
биш шаардлагатай тохиолдолд цаг тухай бүрт нь хийж байхаар тогтож хамтарсан
зөвөлгөөн өндөрлөлөө.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2012 оны 01 сарын 31 )
|
|
| | << Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараах > Төгсгөл >>
| | Үр дүн 1 - 8 - 38 |
|
Үндсэн чиг үүрэг
| |
Онлайн
|